Банк бус санхүүгийн байгууллага
ББСБ-ын аудит
ББСБ, хөрөнгө оруулалт, лизингийн компанийн санхүүгийн тайланд ОУАС-ын дагуу хараат бус аудиторын дүгнэлт гаргана.
Салбарын туршлага
ББСБ-ын онцлогийг мэддэг аудитын баг
Банк бус санхүүгийн байгууллагын тайлан нь зээлийн багцын чанар, эрсдэлийн сангийн тооцоолол, зохицуулагч байгууллагын шаардлагаас шууд хамаардаг. Иймд салбарын бүртгэл, тайлагналын онцлогийг мэддэг баг аудит хийх нь чухал.
ДУМ АУДИТ ХХК нь ББСБ, хөрөнгө оруулалт, лизингийн салбарын харилцагчидтай ажилладаг. Гэрээний партнер Н.Тэмүүжин банк бус санхүүгийн байгууллагын аудитад 25 гаруй жилийн мэргэжлийн туршлагаа зориулж, төлөвлөлт, хээрийн ажил, хугацааны хяналтыг биечлэн хариуцдаг.
- Зээлийн багц, зээлийн ангилалЗээлийн гэрээ, барьцаа, эргэн төлөлт, хугацаа хэтрэлт
- Зээлийн эрсдэлийн санЭрсдэлийн сангийн тооцоолол, хүлээн зөвшөөрөлт
- Хүүгийн орлого, шимтгэл хураамжОрлого хүлээн зөвшөөрөлт, хуримтлуулсан хүү
- Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтСанхүүгийн зохицуулах хороонд тайлагнадаг үзүүлэлтийн тооцоолол
- Эх үүсвэр, холбоотой талын ажил гүйлгээЗээл, бонд, итгэлцэл болон холбоотой талын тодруулга
ББСБ-д зориулсан нөхцөл
Урт хугацааны хамтын ажиллагаа
ББСБ-д зориулан хэд хэдэн тайлант жилийг хамарсан хамтын ажиллагааны нөхцөл санал болгодог. Нэг баг жил дараалан ажилласнаар танай үйл ажиллагаа, бүртгэлийн системийг жил бүр шинээр судлах шаардлагагүй болно.
Нөхцөл, хугацаа, төлбөрийг танай байгууллагын хэмжээнд тохируулан үнийн саналд тусгаж өгнө.
Ажлын явц
Аудит хэрхэн явагддаг вэ?
Үнийн санал, гэрээ
Зээлийн багцын хэмжээ, салбарын тоо, тайлант хугацааг үндэслэн ажлын хүрээ, төлбөрийг тохирно.
Төлөвлөлт, эрсдэлийн үнэлгээ
Зээл олголт, эргэн төлөлтийн дотоод хяналтыг судалж, эрсдэлтэй хэсгийг тодорхойлно.
Хээрийн ажил
Зээлийн хувийн хэргийг түүвэрлэн шалгаж, эрсдэлийн сан, хүүгийн орлогын тооцооллыг дахин гүйцэтгэнэ.
Дүгнэлт, зөвлөмж
Хараат бус аудиторын дүгнэлт болон удирдлагын захидлыг хүргүүлнэ.
Жилийн санхүүгийн тайлангийн аудитын ерөнхий шаардлага, хугацааг Санхүүгийн тайлангийн аудит хуудаснаас үзнэ үү.
Түгээмэл асуулт
ББСБ-ын аудитын талаар
ББСБ-ын аудитын гэрээг хэзээ байгуулбал зохистой вэ?
Гэрээгээ тайлант жил дуусахаас өмнө байгуулахыг зөвлөдөг. Ингэснээр аудитын төлөвлөлт, завсрын шалгалтыг жилийн эцсийн тайлангийн хугацаатай уялдуулах боломжтой.
Урт хугацааны хамтын ажиллагаа гэж юу вэ?
Нэг жилийн биш, хэд хэдэн тайлант жилийг хамарсан нөхцөлөөр хамтран ажиллах санал юм. Аудитын баг танай үйл ажиллагаа, бүртгэлийн системийг жил бүр шинээр судлах шаардлагагүй болдог. Нөхцөлийг үнийн саналд тусгаж өгнө.
Үнийн саналыг хэрхэн авах вэ?
Маягтаар, эсвэл info@dumaudit.mn хаяг, 9908-5151 дугаараар хүсэлтээ ирүүлнэ үү. Тайлант он, зээлийн багцын хэмжээ, салбарын тоо зэрэг мэдээллийг үндэслэн үнийн санал гаргана.
Аудитаа төлөвлөж эхлэх үү?
Ажлын хүрээ, хугацаа, төлбөрийн нөхцөл бүхий үнийн санал гаргаж өгнө.
Холбоо барих
Бидэнтэй холбогдох
Хүсэлтээ утас, и-мэйлээр эсвэл үнийн саналын маягтаар ирүүлнэ үү. Бид ажлын 1 өдрийн дотор тантай холбогдоно.